


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
2012 оны 10 дугаар Дугаар 49 Улаанбаатар
сарын 24-ний өдөр хот
МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.351.389.0 сая /гурван их наяд гурван зуун тавин нэгэн тэрбум гурван зуун наян есөн сая/ төгрөгөөр, зарлагыг 3.621.676.2 сая /гурван их наяд зургаан зуун хорин нэгэн тэрбум зургаан зуун далан зургаан сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тус тус баталсугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
