A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд тэмдэглэсүгэй. 2. Монгол Улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах хороо (Л.Болд)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД