A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

2012 оны 11 дугаар сарын 08-ны өдөр      

Дугаар 56

Улаанбаатар хот

"ЧИНГИС ХААН" ОДОН БИЙ БОЛГОХ ТУХАЙ ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1."Чингис хаан" одон бий болгох тухай" Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолд дор дурдсан агуулгатай 3, 4 дэх заалт нэмсүгэй: "3."Чингис хаан" одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байсугай. 4."Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосугай." 2."Чингис хаан" одон бий болгох тухай" Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. 3.Энэ тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД