A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 131

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд хэрэгжүүлэх улсын болон бүс нутгийн чанартай төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

/ЗГ-ын 2013-3-16-ны 90, ЗГ-ын 2013-3-30-ны 119, 2013-4-13-ны 133, 2013-4-20-ны 149, 2013-6-8-ны 207, 2013-6-22-ны 222, 2013-6-26-ны 224, 2013-8-2-ны 277, 2013-8-23-ны 305-р тогтоолоор хавсралтад өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг хуульд заасан хугацаанд зохион байгуулан ажиллахыг Худалдан авах ажиллагааны газар (Д.Энхжаргал)-т, холбогдох баримт материалыг хугацаанд нь хүргүүлж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА