


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 1-ний өдөр Дугаар 147 хот
ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Академич Х.Намсрайн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2012 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг олгосугай.
2. Байгаль, нийгмийн ухааны шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
