A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 160

Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол-Оросын Хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн сайдыг томилсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай" Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ