A

A

A

Бүлэг: 1979

/ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 9 дүгээр сарын 28-ны өдрийн а/439 дүгээр захирамжаар хүчингүй болсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 4 дүгээр

сарын 18-ны өдөр Дугаар 107 Арвайхээр

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Ойн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын Ногоон хэрэм хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг бүх нийтээр мод тарих өдөр болгон тогтоосугай.

Хоёр.Бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр оролцуулж, ажиллахыг Байгаль орчны алба /Г.Баясгалан/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

Гурав.Жил бүр 16 нас хүрсэн иргэнээр 1 мод, аж ахуйн нэгж байгууллагаар 5-аас доошгүй мод тариулан хүлээн авч байхыг Сумдын Засаг дарга нарт даалгасугай.

Дөрөв.Өөрийн хөрөнгөөр мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журам боловсруулан, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ҮДББОБЗХэлтэс /Г.Ганболд/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Б.ЭРДЭНЭБИЛЭГТ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар а/439

Арвайхээр

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын 2005 оны 03 сарын 08-ны өдрийн А/33 дугаар "Эрүүл мэндийн өдөр болгох тухай" , 2008 оны 04 сарын 18-ны өдрийн А/107 дугаар "Бүх нийтээр мод тарих өдөр тогтоох тухай", 2008 оны 06 сарын 11-ний өдрийн А/156 дугаар "Журам батлах тухай", 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/309 дүгээр "Худалдааны талаар авах арга хэмжээний тухай" захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Дээрх захирамжуудыг судлаж нягталж, шийдвэр гаргах шаардлагатай нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 60,61,62 дугаар зүйлүүдэд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан байх арга хэмжээг авч, шийдвэр гаргах үйл ажиллагааг зохион байгуулан, хууль журмын дагуу улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хүчингүй болсон захирамжуудын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн Улсын нэгдсэн сангаас хасуулах, энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэхийг Хууль, эрх зүйн дарга /Ц.Пунцаг/, хууль, эрх зүйн хэлтсийн салбарын сан хариуцсан мэргэжилтэн / Б.Анхбилэг/ нарт тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД