A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 170

Улаанбаатар хот

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН "Т21" ЗАГВАРЫГ АШИГЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Салбар дундын техникийн ажлын багийн бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Макро эдийн засгийн "Т21" загварыг ашиглах салбар дундын техникийн ажлын багийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Макро эдийн засгийн "Т21" загварын байнгын үйл ажиллагааг ханган ажиллахыг Техникийн ажлын багт даалгаж, ажлын багийн бүрэлдэхүүнд орох албан хаагчийг томилж, холбогдох мэдээллээр ханган ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Макро эдийн засгийн "Т21" загварын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайдад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР