A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2013 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-12-21-ний 423-р тогтоолоор 2014-1-1-нээс хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2013 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

/ЗГ-ын 2013-12-21-ний 423-р тогтоолоор 2014-1-1-нээс хүчингүй болсонд тооцсон/

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тус тус тогтоож 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг тус тус 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоож 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаар тогтоолыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ