Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ    ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ   ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар сарын 27-ний өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдахаас өмнө эрх олгогдсон бөгөөд эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийг үлдэж байгаа хугацаагаар нь сунган, үнэмлэх олгоно.

3 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдахаас өмнө байгуулагдан, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хуулийн этгээдийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлж, энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл авна. 

4 дүгээр зүйл.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан дүрмийн өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл аваагүй хуулийн этгээдийг татан буулгах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэнэ. 

5 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг энэ хуульд нийцүүлэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

  МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  З.ЭНХБОЛД
Хэвлэх