Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлэхтэй холбогдуулан импортоор оруулж байгаа сонгогчийн мэдээллийн санг бүрдүүлж сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах зориулалттай харилцан уялдаа бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ