A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 212

Улаанбаатар хот

ӨМНИЙН ГОВИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголия инк", "Айвенхоу Майнз лимитед", "Рио Тинто интернэшнл холдингс лимитед" компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний 4.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг, орон нутгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад Засгийн газарт туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Өмнийн говийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. Өмнийн говийн хөгжлийн төлөвлөлт, хүн амын төвлөрөл, суурьшлыг урьдчилан тооцож, хот байгуулалт, дэд бүтцийн нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчийн зүгээс "Оюутолгой" төслийн тогтвортой үр ашгийг хангах ажлыг зохион байгуулахад Засгийн газарт үр дүнтэй дэмжлэг үзүүлж ажиллахыг Өмнийн говийн хөгжлийн зөвлөлд үүрэг болгосугай.

3. Зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдүүлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 124 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ