Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр                                                                                                                         Дугаар 185                                                                                                                              Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.2, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, 8.6, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4, 7.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг 2 дугаар хавсралт, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг 3 дугаар хавсралт, “Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох, тусгай сургалтын байгууллагын зардал тооцох журам”-ыг 4 дүгээр хавсралт, “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаар тогтоолоор, 2013 оны 4 дүгээр сарын 13ы өдрийн144 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт, 2013 оны 9 дүгээр сарын 6ы өдрийн 311 дүгээр тогтоолоор нэмэлт орсон, 2013 оны 11 дүгээр сарын 23ы өдрийн 382 дугаар тогтоолоор 2, 3, 4 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор 1, 2, 3 хавсралтад нэмэлт, өөрчлөлт, 2014 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 343 дугаар тогтоолоор 2, 3 хавсралтад нэмэлт, өөрчлөлт, 2017 оны 1 дүгээр сарын 18ы өдрийн18 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтад өөрчлөлт орсон, 2017 оны 7 дугаар сарын 4ий өдрийн 197 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтад нэмэлт орсон, 2, 3, 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон, 2017 оны 12 дугаар сарын 13ы өдрийн 340 дүгээр тогтоолоор 1 дүгээр хавсралтад өөрчлөлт орсон. Засгийн газрын 2020 оны 208 дугаар тогтоолоор 4 дүгээр хавсралтад нэмэлт орсон бөгөөд үүнийг 2021-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 162 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                              С.БАТБОЛД

 

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД                                   Т.ГАНДИ