A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 08 сарын 08 өдөр

   Дугаар  10    

   Төрийн ордон, Улаанбаатар хот

  Зарим Байнгын хорооны дарга

 нарыг сонгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгэ, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Шаравдоржийн Түвдэндорж нарыг тус тус сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД