A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 09 сарын 18 өдөр

     Дугаар  35   

     Төрийн ордон, Улаанбаатар хот

Олон нийтийн радио, телевизийн

Yндэсний зөвлөлийн гишүүнээс

чөлөөлөх, гишүүнээр  томилох тухай

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Лувсангийн Болд, Мархаахүүгийн Буянбадрах, Очирхуягийн Мөнгөнтуул, Нямжавын Содномдорж, Лувсансамбуугийн Төмөрбаатар, Готовын Цэрэнпүрэв, Хайдавын Чилаажав, Ойдовын Эрдэнэ-Өлзий нарыг тус тус чөлөөлсүгэй.

2.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Алений Арман, Дамбийн Гоошоохүү, Аюушийн Мөнхбат, Содномпилийн Мягмар, Лувсангийн Пүрэвдорж, Догмидын Сосорбарам, Бямбажавын Цэнддоо нарыг тус тус томилсугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД