Хэвлэх DOC Татаж авах
Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 

 2012 оны 12 сарын 20 өдөр                         Дугаар  68                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

  Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

 

            Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.”Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт”-ын 2 дахь заалтын “Бүх төрлийн спирт” гэснийг “Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спирт” гэж өөрчилсүгэй.

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД