Хэвлэх DOC Татаж авах
Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 

 2013 оны 01 сарын 11 өдөр                         Дугаар  08                        Төрийн ордон, Улаанбаатар хот

 

  

            Байнгын хороодын бүрэлдэхүүнд

өөрчлөлт оруулах тухай

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

 

2.Улсын Их Хурлын гишүүн Ёндонгийн Отгонбаяр, Жадамбын Энхбаяр, Нямаагийн Энхболд нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболд, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Цэдэвийн Дашдорж, Янгугийн Содбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дашжамцын Арвин, Гаваагийн Батхүү, Жамъянсүрэнгийн Батсуурь, Алмаликийн Тлейхан нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Нямтайширын Номтойбаяр, Даваажанцангийн Сарангэрэл, Отгонбилэгийн Содбилэг, Чимэдийн Хүрэлбаатар, Баттогтохын Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Сүхбаатарын Батболд, Миеэгомбын Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дамдингийн Дэмбэрэл, Дамдингийн Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцан, Цэрэндашийн Оюунбаатар, Дуламсүрэнгийн Оюунхорол, Өлзийсайханы Энхтүвшин нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт, Цэндийн Нямдорж, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

 

3.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД