A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 01 сарын 17 өдөр

 Дугаар  09    

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүхийн тухай багц хуулийг дагаж МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ  ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т заасан Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД