A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн 16-17 насны 56029, иргэний бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл нь зөрүүтэй 19250, нийт 75279 иргэнд иргэний үнэмлэх олгоход "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 2.1-д заасан үйлчилгээний хөлснөөс нэг удаа чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН