A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ЭРХИЙН БҮС, БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗАХИРАМЖ/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ /ЗАХИРАМЖ/

2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 24

Улаанбаатар хот

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ЭРХИЙН БҮС, БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1. Шуудангийн тухай хуулийн 7.1.1-д заасныг үндэслэн шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсийг 1 дүгээр, бүх нийтийн үйлчилгээний төрлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосугай.

2. Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг шинэчлэн тогтоосны дагуу Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ