A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

ТАЛБАЙ НӨӨЦӨД АВАХ, ХАЙГУУЛЫН АЖИЛ ХИЙХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7, 9.1.8, 10.1.3, 13.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил хийх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн ордын хавсралтад заасан талбайг нөөцөд авсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан талбайд "Эрдэнэс МГЛ" ХХК-иар дамжуулан геологи хайгуулын ажил хийх асуудлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ