A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

АВТО ЗАМЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэн гүйцэтгэх зам барилгын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан зам барилгын ажил болон зөвлөх үйлчилгээг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаанд даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

3. Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөхөд шаардагдах хөрөнгийг тухай бүр нь улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ