- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар Улаанбаатар
сарын 30-ны өдөр Дугаар 121 хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжид зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай. /Энэ тогтоолын хавсралтад 2013-7-6-ны 237-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2013 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ