A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

НООЛУУРЫН САЛБАРТ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгтэй тэнцэх урьдчилгаа төлбөрт зориулж 68.8 (жаран найман сая найман зуун мянган) сая хүртэлх ам.долларын зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй./ЗГ-ын 2013-5-4-ний 163-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Гадаадаас авах техник, тоног төхөөрөмжийг нэгдсэн байдлаар захиалах, шаардагдах зардлыг санхүүжүүлэх гэрээг тухайн орны экспорт, импортын банк болон бусад санхүүгийн байгууллагатай байгуулах ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.

3. Ноолуурын салбарт хийх технологийн шинэчлэлийг экспортын үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулан зохион байгуулж, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР