A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ДУЛААНЫ III ЦАХИЛГААН СТАНЦАД ТУРБИН СУУРИЛУУЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дулааны III цахилгаан станц" ТӨХК-д 50 МВт-ын турбин суурилуулах ажлын гэрээг түлхүүр гардуулах нөхцөлөөр байгуулж, барихад шаардагдах 35.0 (гучин таван) сая ам.долларын аккредитивийг арилжааны банкаар дамжуулан 180 хоногийн хугацаатай байршуулах ажлыг зохион байгуулж 2013 онд багтаан хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай.

2. Дээр дурдсан хөрөнгийг 2014-2015 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ