- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Дахин санал хураалтын зардлын хэмжээг батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 27
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дахин санал хураалтын зардлын
хэмжээг батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт, 10.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардлын дээд хэмжээг 397 473 328 /гурван зуун ерэн долоон сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун хорин найм/ төгрөг байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2013 оны төсөвт зардлаас санхүүжүүлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга /Ч.Содномцэрэн/-д зөвшөөрсүгэй.
3.Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A