Хэвлэх DOC Татаж авах
Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 

 2013 оны 04 сарын 26 өдөр                                                                  Дугаар  32                                                                    Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

Байнгын хороодын бүрэлдэхүүнд

өөрчлөлт оруулах тухай

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Улсын Их Хурлын гишүүн Лувсанвандангийн Болд, Чүлтэмийн Улаан нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав, Дэндэвийн Тэрбишдагва нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Цэвэлмаагийн Баярсайхан, Цэрэнпилийн Даваасүрэн, Самбуугийн Дэмбэрэл, Цэдэвдамбын Оюунгэрэл нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгэ, Даваажавын Ганхуяг, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Дэндэвийн Тэрбишдагва, Содномзундуйн Эрдэнэ нарыг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Нямжавын Батбаяр, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Лувсаннямын Гантөмөр, Санжаасүрэнгийн Оюун нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Халтмаагийн Баттулга, Логийн Цог нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Халтмаагийн Баттулга, Лувсаннямын Гантөмөр нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

 

2.Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд, Дамдингийн Дэмбэрэл  нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаяр, Дашжамцын Арвин нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ёндонгийн Отгонбаяр, Даваажанцангийн Сарангэрэл, Янгугийн Содбаатар, Отгонбилэгийн Содбилэг, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцан, Миеэгомбын Энхболд нарыг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболд, Самбуугийн Дэмбэрэл нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатар, Чимэдийн Хүрэлбаатар нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Баттогтохын Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Алмаликийн Тлейхан нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

 

3.Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                     З.ЭНХБОЛД