A

A

A

Бүлэг: 1979
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Дархан

Дугаар25

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, Засгийн газрын 2005 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1.“Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах аймгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Морин хуурч, уртын дууч, ардын авьяастнуудыг тодруулах зорилгоор Ардын уламжлалт урлагийн бага наадмыг жил бүр тухайн нэг сумын нэрэмжит болгон, уламжлалт урлагийн Их наадмыг 4 жилд нэг удаа аймгийн төвд тус тус явуулж байхыг зохион байгуулах зөвлөл, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардаглах хөрөнгийн эх үүсвэрийг тухайн жилийн төсөвт тусгаж байхыг Засаг дарга /Д.Хаянхярваа/-д үүрэг болгосугай.
4.Хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, мөрдүүлэн, хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж ажиллахыг зөвлөлийн дарга /Р.Батжаргал/-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.ГҮНЧИН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ