Хэвлэх DOC Татаж авах
БИРЖЭЭР АРИЛЖИХ БАРААНЫ ЖАГСААЛТ, КОД, КОДЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН

САЙДЫН ТУШААЛ

 

 

 

2013 оны. 03.сарын  7-ны.өдөр                                                          Дугаар А/35                                                    Улаанбаатар хот

 

 

Биржээр арилжих барааны жагсаалт, код,

коджуулах журам батлах тухай

 

 

            Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь, 4.6 дахь заалтыг  тус тус  үндэслэн ТУШААХ нь:

 

1. Хөдөө аж ахуйн биржээр арилжих “Бараа, түүхий эдийн  жагсаалт, ангилалын код”-ыг 1 дүгээр, “Бараа, түүхий эдийг  коджуулах журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Хавсралтаар батлагдсан бараа, түүхий эдийг биржээр арилжихыг “ХАА-н бирж”  төрийн өмчит ХХК (Ж.Эрдэнэбат)-д, журмын хэрэгжилтэнд Гаалийн ерөнхий газартай хамтран хяналт тавьж ажиллахыг Биржийн Зохицуулах зөвлөл /Б.Цогтгэрэл/-д, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярмаа/-т тус тус үүрэг  болгосугай.

 

 

 

САЙД                                                 Х.БАТТУЛГА

 

/1, 2 дугаар хавсралтад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/135 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/