Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС

ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
Хэвлэх

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан бараа, материалын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Хэвлэх

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД