A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС

ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Импортоор оруулж байгаа /4410.12/ тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан материалын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД