A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 4.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн нэршлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт мэргэжил, арга зүйн чиглэл өгч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН