- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖЛЫН ӨРӨӨ ОЛГОХ ТУХАЙ /ЗАХИРАМЖ/
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ
2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 96
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖЛЫН ӨРӨӨ ОЛГОХ ТУХАЙ
Шүүхийн захиргааны тухай хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэвийн явуулахад шаардагдах ажлын өрөөгөөр хангах зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Засгийн газрын XI байрны 702, 703, 704, 705, 708, 709, 712 а, б тоот өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг "Дипломат 95" цогцолборт шилжүүлэн байршуулсугай.
2. Засгийн газрын XI байрны 702, 703, 704, 705, 708, 709, 712 а, б тоот өрөөг Шүүхийн Ерөнхий зөвлөлд олгосугай.
3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Захирамжид өөрчлөлт оруулах тухай" Ерөнхий сайдын 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн 702, 703, 704, 705, 708, 709, 712 а, б гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A