A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР

СОНГОГДСОН ГЭЖ YЗЭЖ БYРЭН ЭРХИЙГ

НЬ ХYЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД