Хэвлэх DOC Татаж авах
Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 

 2013 оны 07 сарын 03 өдөр                                                                                      Дугаар  48                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот

 

   

Улсын Их Хурлын 2013 оны намрын

ээлжит чуулганаар хэлэлцэх

асуудлын тухай

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Монгол Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

 

                        1/Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;                                                                              

                        2/Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;         

                       3/Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;                

                        4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;   

 

                        5/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 

                        6/Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 

                        7/Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 

                       

                        8/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;   

 

                        9/”Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

                                              

                        10/Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;

                        11/Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

 

                        12/Татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

                        13/Монгол Улсын 2014-2018 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;    

 

                        14/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл;

                        15/Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл;                                                                                         

                        16/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

                        17/Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;   

                     

                        18/Газрын тосны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

                        19/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

                        20/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

                        21/Нийтийн албаны тухай хуулийн төсөл;

                        22/Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

                        23/Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

            24/Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

                        25/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

                        26/Олуулаа болох тухай хуулийн төсөл;

                        27/Баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

                        28/“Төрийн батлан хамгаалах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

                        29/“Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  

                        30/“Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

                        31/бусад.

 

            2.Энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

 

            3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл 2013 оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

       

            4.Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

           

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                  З.ЭНХБОЛД