Хэвлэх DOC Татаж авах
ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ТҮШИГЛЭН ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 6 дугаар                                                                                                                                                                                                        Улаанбаатар
сарын 22-ны  өдөр                                                                                                 Дугаар 225                                                                                             хот

 

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ТҮШИГЛЭН
ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС БАЙГУУЛАХ АЖЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.3, 11.4, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Гаалийн ерөнхий газрын дарга (О.Ганбат)-д даалгасугай.

 

2. Гаалийн хяналтын бүс байгуулах урсгал зардлын санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан, хөрөнгийн зардлын санхүүжилтийг шийдвэрлэхийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал (Я.Батсуурь)-д тус тус зөвшөөрсүгэй.

 

3. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасугай. Үүнд:

 

    3.1. Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх тээвэрлэлтийн дэд бүтцийг шийдвэрлэх, хатуу хучилттай зам барих, нэгдсэн трассын дагуу тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүхэд;

     3.2. Замын дагуу байрлуулах өдөр, шөнө ажиллах боломжтой, өргөн өнцгийн машины дугаар унших чадвартай камер суурилуулах, замын гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт;

    3.3. Автомашины байршил тодорхойлох GPS-ийн нэгдсэн систем бий болгож, итгэмжлэгдсэн тээвэрлэгч бүрийн автомашинд байрлуулж ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд;

      3.4. Экспортын бүтээгдэхүүн тээвэрлэгч тээврийн хэрэгслийн гаалийн битүүмжлэлийн талаар үндэсний стандарт тогтоож, түүнийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад.

 

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                                      Н.АЛТАНХУЯГ

 

 

Сангийн сайд                                                                                Ч.УЛААН