A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

Дугаар 99

2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

БҮСЧЛЭЛИЙН КОД БАТЛАХ ТУХАЙ

1. Шуудангийн тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын бүсчлэлийн нэгдсэн кодыг хавсралт ёсоор баталсугай.

2. Бүсчлэлийн кодыг олгох, мэдээллийн сан байгуулж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга (Б.Балгансүрэн)-д даалгасугай.

3. Бүсчлэлийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга (Ц.Жадамбаа)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ