A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 07 сарын 03 өдөр

  Дугаар  47   

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Монгол Улсын 2012 оны төсвийн

гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,386,515.4 сая /гурван их наяд гурван зуун наян зургаан тэрбум таван зуун арван таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр, зарлагыг 4,379,479.5 сая /дөрвөн их наяд гурван зуун далан есөн тэрбум дөрвөн зуун далан есөн сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД