A

A

A

Бүлэг: 1979
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дархан

Дугаар 47

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дугаар заалт, Засгийн газрын 1998 оны 234 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдал тэмдэглэх, төр нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам”-ын 8 дугаар заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1.Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 80 жил, Монголын Архитекторуудын Эвлэлийн 50 жил, Дархан хотын 45 жилийн түүхт ойнууд тохиож байгаатай уялдуулан Монголын ууган архитектор Б.Чимэдийн алдрыг мөнхжүүлэх зорилгоор Дархан сумын “Киви” ХХК-ны уулзвараас 17 дугаар сургуулийн урдах уулзвар хүртэлх гудамжийг архитектор Буджавын Чимэдийн нэрэмжит Буурлын гудамж болгон нэрлэсүгэй.

ДАРГА Л.ГҮНЧИН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ