A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 251

Улаанбаатар хот

БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд Ази, Номхон далайн бүсийн ээлжит 32 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах "Санамж бичиг"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад зөвшөөрсүгэй.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн ээлжит 32 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хариуцах зардлыг Монгол Улсын 2014 оны төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Гадаад харилцааны сайд Л.Болд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт тус тус даалгасугай.

3. Бүсийн бага хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА