Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хаягжуулах/

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 8 дугаар                                                                                                                                                                                                          Улаанбаатар
сарын  2-ны  өдөр                                                                                                  Дугаар 280                                                                                               хот


                        
      ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 

 

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Хаягжуулалтын тухай” хуулийн 4.7-д заасныг тус тус үндэслэн, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

 

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг 2014 онд багтаан зохион байгуулахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайд, холбогдох стандартыг шинэчлэхийг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайванд, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд тус тус даалгасугай.

 

3. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн өөрчлөлттэй уялдуулан улсын бүртгэл дэх иргэний болон хуулийн этгээдийн хаягийн мэдээллийг шинэчлэн зохион байгуулах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж, харилцаа холбоо, шуудангийн хаягийг өөрчлөн сайжруулах  ажлыг  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт тус тус даалгасугай.

 

4. Журамд заасны дагуу хаягийг байршуулах, ашиглах, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах болон холбогдох бусад шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

5. Хаягжуулахад шаардагдах хөрөнгийг нэг удаа улсын төсвөөс, цаашид жил бүрийн орон нутгийн болон улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус үүрэг болгосугай.

 

6. Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан яам, агентлаг, орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.

 

 

 

                                           


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                      Н.АЛТАНХУЯГ

 


Барилга, хот байгуулалтын сайд                                                               Ц.БАЯРСАЙХАН