Хэвлэх DOC Татаж авах
СУМДЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ НЭГ МАЯГИЙН ЗАГВАР ЗУРГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 6 дугаар                                                                                                                                                                                                         Улаанбаатар
сарын 22-ны  өдөр                                                                                                Дугаар 226                                                                                               хот

 

СУМДЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР БОЛОН
ТҮҮНД ХАМААРАХ НЭГ МАЯГИЙН ЗАГВАР
ЗУРГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

 

Улсын Их Хурлын 2012 оны 60 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1.“Сумдын хөгжлийн загвар”-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, “Сумдын нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн барилга байгууламжийн нэг маягийн загвар зургийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор, “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх болон нэг дор байрлан үйл ажиллагаа явуулах байгууллагуудын барилга байгууламжийн    жагсаалт”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

2. Нэг маягийн загвар зургийн даалгаврыг гаргах, зураг боловсруулах компанийг нэгдсэн байдлаар сонгон шалгаруулах ажлыг 2013 оны 7 дугаар сарын 15-ны дотор Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нартай зөвшилцсөний үндсэн дээр зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

 

3. Нэг маягийн загвар зургийг 2013 оны III улиралд багтаан боловсруулж, дунд хугацааны хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхийг  холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

 

4. Нэг маягийн загвар зураг боловсруулах ажлын санхүүжилтийг "Улсын хэмжээнд 2014-2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах" зардлаас гаргахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.

 

5. Нэг маягийн загвар зургийн дагуу баригдах барилга байгууламжийг шуурхай эхлүүлэх зорилгоор бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан зөвшөөрлийг нэгдсэн байдлаар олгох арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                          Н.АЛТАНХУЯГ

 

 

Эдийн засгийн хөгжлийн сайд                                                         Н.БАТБАЯР