- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ Т УХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 306
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ Т УХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжид зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.
2. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2013 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ
Текст томруулах
A
A
A