A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ,ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2018 оны А/425 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БСШУС-ын 2018 оны А/425 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 сарын 16 өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/309

Журам, загвар шинэчлэн батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам"-ыг нэгдүгээр, "Суралцагчийг дүгнэх дүнгийн хуудсын загвар"-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2."Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам"-ыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд дагаж мөрдсүгэй.

3.Хавсралт ёсоор баталсан журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Насанбаяр/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, аймаг, нийслэлийн Боловсролын газарт тус тус даалгасугай.

4.Суралцагчийг дүгнэх "Дүнгийн хуудас"-аар ерөнхий боловсролын сургуулийг хангах ажлыг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/-т даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам, заавар, загвар батлах тухай" 2010 оны 361 дүгээр тушаaлын нэгдүгээр хавсралт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Анги дэвших болон төгсөх шалгалтын агуулга батлах тухай" 2010 оны 517 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

/БСШУС-ын 2015.01.28-ны өдрийн А/25-р өөрчлөлт орсон/