A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 205 хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015 оны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн"-д дор дурдсан агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай:

1. "33. Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн Монголын хэсэг Дарга-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж нэмсүгэй./ЗГ-ын 2013-8-23-ны 302-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. "34. Хоёр талын хамтын ажиллагааны Монгол, Тайландын Засгийн газар хоорондын зөвлөлийн Монголын хэсэг Дарга-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж нэмсүгэй.

3. 16 дугаар хэсэгт "Дарга-Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд" гэснийг "Дарга-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ