A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А-223

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Ойн тухай хуулийн 23.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газар болон ойн ангиудад хүргүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т даалгасугай.

3. Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын "Журам батлах тухай" 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-53 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОЮУН

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар А/428

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам''-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар (Ц.Уранчимэг)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар (Б.Оюунсанаа)-т, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ''Журам батлах тухай'' 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/223 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ