A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 310

Улаанбаатар хот

ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ШИНЭЧЛЭН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, аж ахуйн нэгжийн хүсэлт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь "Спирт бал бурам" ХХК-ийн спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн "Арвайн үндэс" ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Сонгинохайрхан дүүрэгт тус тус шинэчлэн олгосугай.

2. "Мөнх Монгол" ХХК-ийн саналыг үндэслэн "Мөнх Монгол" ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА