A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 260 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2018-11-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 320

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2018 оны 260 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2018-11-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8.7, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.5-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмыг 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасугай.

3. Энгийн паспорт, зорчих үнэмлэх, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэхний хувьд шинэчилсэн журам гартал Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг мөрдөж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үүрэг болгосугай.

4. Шаардлагатай тохиолдолд Төрийн захиргааны ТЗ-4-ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаалтанд, УИХ-д суудалтай улс төрийн намын удирдах зөвлөлийн гишүүдэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт, олимп, тив, дэлхийн хэмжээний олон улсын тэмцээн, уралдаанд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч, эмч нарт тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн Монгол Улсын албан паспорт олгож байхыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасугай.

5. Өмнө нь олгогдсон Монгол Улсын албан паспортыг хугацаа нь дуустал ашиглуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД