

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 11 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ
ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД
ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.1998 оны 7 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс болон Кувейт Улс хоорондын Хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
