


ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА,
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН
ТУШААЛ
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХ2АЙ /Авто замын гүүр ба хоолой төсөллөх/
2012 оны 5 дугаар
сарын 3-ны өдөр Дугаар 122 Улаанбаатар хот
Авто замын тухай хуулийн 5.1.5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Авто замын гүүр ба хоолой төсөллөх” /БНбД 32.02.11/ нормыг хавсралтаар баталж, мөрдүүлсүгэй.
2.“Авто замын гүүр ба хоолой төсөллөх” /БНбД 32.02.11/ нормыг нийтийн хүртээл болгох, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Авто замын газар /Б.Энхтөр/-т даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Барилгын норм ба дүрэм батлах тухай” Дэд бүтцийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 160 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
САЙД Ц.ДАШДОРЖ
